Б.Хурцын гэргийд виз олгохгүй байна

Хуучирсан мэдээ: 2010.11.26-нд нийтлэгдсэн

Б.Хурцын гэргийд виз олгохгүй байна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монголын Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны дарга Б.Хурцыг Их Британийн хуулийнхан хүн хулгайлсан гэх хэрэгт сэжигтнээр  татсан  дөрөв дахь  удаагийн шүүх хурал ирэх оны нэгдүгээр сарын 5-ны өдөр болох юм. Харин өмнөх шүүх хуралд гэр бүлийнхэн нь оролцоогүй аж. Тиймээс гэр бүлийнхэн нь ирэх онд болох шүүх хуралд оролцохоор Английн Элчин сайдын яамнаас виз хүссэн ч өнөөдрийг хүртэл олгохгүй байгаа аж.  Хэрэв Б.Хурцын гэргий Лондонд очвол түүнийг батлан даалтад гаргах боломж нээгдэх тухай албаны эх сурвалж мэдээлсэн. Уг хэргийг талаар сануулахад Их Британийн эрх бүхий албанынхан өнгөрсөн есдүгээр сарын 17-ны өдөр Хитроу нисэх онгоцны буудлаас манай улсын иргэн Б.Хурцыг баривчилсан юм.Түүнийг олон улсын эрхзүйн хэм хэмжээ зөрчин гүйцэтгэх ажилллагаа явуулсан гэдгээр буруутгаад буй.

    Н.Түвшин
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж