“Учиртай гурван толгой” дуурь эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2010.11.26-нд нийтлэгдсэн

“Учиртай гурван толгой” дуурь эгшиглэнэ

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт маргааш Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь эгшиглэх гэж байна. Гурван бүлэг, таван үзэгдэл бүхий энэ дуурьд Юндэнд Э.Амартүвшин, Нансалмаад Ш.Наранчимэг, Хоролмаад С.Мөнгөнцэцэг, Балганд Э.Бумхүү, худалдаачинд А.Сайнбаяр нар тоглох аж. Харин симфони найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү дохих юм. Уг дуурийг анх 1934 онд дуулалт жүжгийн хэлбэрээр Д.Намдаг найруулан тавьж байжээ.

    М.Анир
    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж