J.Simpson-ы сүйн бөгжийг гутландаа нуусан байжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

J.Simpson-ы сүйн бөгжийг гутландаа нуусан байжээ

 Jessica Simpson-ы сүйт залуу гурван  бадмаараг чулуутай сүйн бөгжийг нь нууцлах гэж чамгүй хичээжээ.

“Eric байшингийн хаа нэгтээ гутлан дотроо сүйн бөгж нуучихсан байсан" Jessica Simpson SIRIUS XM"s The Morning Mash Up-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр “Яагаад гутландаа нуусан юм бол гэж их гайхсан. Гэхдээ маш амжилттай хэрэгжсэн. Надад ямар ч төсөөлөл байгаагүй” гэжээ.

Олныг гайхшруулсан Eric Johnson-ы гэрлэх санал нь Simpson-ы гэр бүлийнхнийг тийм ч их гайхшруулсангүй.

“Тэр надад гэрлэх санал тавихаасаа гурван долоо хоногийн өмнө аав, ээж, дүү нартай ярилцчихсан байсан. Манай гэрийнхэн бүгд нууцыг мэдэж байсанд итгэж ч чадаагүй" хэмээн Jessica ярьсан байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж