Умард Солонгос дахин халдаж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Умард Солонгос дахин халдаж болзошгүй

“Хэрэв Өмнөд Солонгос бодлогогүй турхирсан өдөөн хатгалгаа үргэлжлүүлсэн хэвээр байвал Пхеньян ямар ч эргэлзээгүй хариу болгож дахин гал нээх болно” гэж пүрэв гаригт Хойд Солонгосын төрийн мэдээллийн эх сурвалжаас мэдээлжээ.

Энэ нь ням гаригт Шар тэнгист Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн бэлтгэл хийхээр төлөвлөж байгааг хэлсэн бололтой.

Энэ хооронд пүрэв гаригт Өмнөд Солонгос улс Шар тэнгис дэх цэргийн бэлтгэлээ улам сайжруулж, нэмэлт хүч байршуулна гэдгээ мэдэгдсэн байна.

Хамтарсан бэлтгэлтэй холбогдуулан АНУ-ын онгоц тээвэрлэгч “Жорж Вашингтон”-ыг лхагва гаригт Шар тэнгист аваачсан байна.

Хойд Солонгос улс пүрэв гаригт Өмнөд Солонгос болон АНУ-ын ням гаригт хийх хамтарсан цэргийн бэлтгэлийн эсрэг байр суурьтай байгаагаа удаа дараа хүчтэй илэрхийлсэн бөгөөд дахин хамтарсан бэлтгэл хийхээр зэхэж байгаа нь дараа дараагийн дайралтын эх үндэс болж болохыг Хойд Солонгосын мэдээллийн хэрэгслээр мэдээлсээр байна.

Б. Энхцэцэг

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж