Буяны байгууллагын ард террористууд байна

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Буяны байгууллагын ард террористууд байна

АНУ-ын төрийн департаментаас Пакистаны буяны байгууллага болох “Falah-e-Insaniyat”-ыг цэрэг дайнтай холбоотой алан хядах байгууллагын хар дансанд бүртгэлтэй байгааг мэдэгдсэн байна.

“Falah-e-Insaniyat” бол “Lashkar-e-Taiba”-ын нууц нэр бөгөөд энэ нь гадаадын террорист байгууллагын дансанд аль хэдийн бүртгэгдсэн байжээ. Ингэж нэрээ өөрчилснөөр АНУ-ын зүгээс хийх хяналт шалгалтанд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлжээ.
“Falah-e-Insaniyat”-ын удирдагч Хафиз Абдур Рауф болон Маин Абдуллах, Мухамед Наушад Алам Хан нар нь олон улсын хүнд ноцтой террористууд юм.
Тиймээс АНУ “Lashkar-e-Taiba”-д ямар ч дэмжлэг үзүүлэхийг тэвчихгүй гэдгийг төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.
Өнгөрсөн жил “Falah-e-Insaniyat” нь байгалийн гамшигт өртсөн хохирогчдод туслалцаа үзүүлэх нэрээр байгуулагдсан бөгөөд АНУ-ын төрийн департаментын мэдэгдэлд ямар нэг хариу мэдэгдэл өгөөгүй байна.
Түүнчлэн “JuD”-ыг “Lashkar-e-Taiba”-ын ар тал байх магадлалтай гэж үзсэн бөгөөд тус байгууллагыг 2008 онд Мумбайд болсон халдлагыг үйлдэж, 166 хүний аминд халдсан гэж буруутгаж байсан байна.
Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж