Ж.Чулуунбат мөнгөн медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Ж.Чулуунбат мөнгөн медаль хүртлээ

Азийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 120 кг-ын жинд зодоглосон ОУХМ Ж.Чулуунбат дөнгөж сая аваргын алтан медалийн төлөөх барилдаанаа хийж, дэлхийд данстай, Узбекистаны шилдэг бөхөд ялагдлаа. Эхний тойргийн барилдаанд хийлсэн Ж.Чулуунбат хоёрдугаар тойрогт Туркменистаны бөх Худайберди Сахатовтой барилдаж, өрсөлдөгч тамирчиндаа ганц ч оноо алдалгүй, 12:0 оноогоор ялалт байгуулснаар хагас шигшээд шалгарсан юм. Улмаар зохион байгуулагч орон БНХАУ-ын Лян Лейг 3:2 харьцаатай ялснаар мөнгөн медалийн болзол хангаад байлаа. Харамсалтай нь, манай тамирчин аваргын алтан медалийн олимпийн хошой аварга, Сиднейн олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хошой алт, хошой мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын хошой аварга, Ази тивийн аварга, Узбекистаны бөх Артур Таймазовтой барилдаж, 4:0 (3:0; 1:0) харьцаатай ялагдсанаар мөнгөн медалийн эзэн боллоо.

С.Цэлмэг.

Гэрэл зургийг Э.Харцага.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж