Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Төөрсөн охиныг олжээ

Баян-Өлгий аймгийн Улаан-Хус сумын V дугаар багийн иргэн долоон настай С охин өчигдөр алга болжээ. Тэрээр 12 цагийн үед “Хичээлдээ явлаа” гэж хэлэн гэрээсээ гараад орой эргэж ирээгүй тул эцэг эх нь аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн байна. Мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын хэлтэсээс эрлийн баг гарган эрэн хайж эхэлжээ. Эрлийнхэн өнөөдөр алга болсон охиныг  сумаас холгүй байх  ууланд төөрсөн байхыг эсэн мэнд олсон байна.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж