Автозамын осол буурчээ

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Автозамын осол буурчээ

Таван толгойн нүүрсний уурхайгаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуун Сухайтын хил хүртэлх замаар өдөр шөнөгүй том машинууд нүүрс тээвэрлэж,тэр хэрээрээ зам тээврийн осол их гардаг цэг болсон байна. Хүнд даацын машин мөргөлдөхөд дотор нь сууж явсан хүн амьд үлдэх магад­лал маш бага байдаг учир ЗЦГ-аас уг газарт хэд хэдэн хэсэг гарган ажиллуулж байгаа юм. Цагдаагийнхан тэнд ажиллас­наас хойш осол гараагүй бай­гаа нь үр дүнгээ өгөхүйц арга хэмжээ болж байна.  250 км урттай дээрх замд энэ оны эх­ний долоон сарын байдлаар найман хүн нас барсан нь өнгөрсөн оныхоос хэд дахин их байгаа үзүүлэлт ажээ. Харин цагдаагийнхан ажиллаж эхэл­сэн наймдугаар сарын  долоо­ноос хойш хүний амь эрсдээ­гүй. Жолооны үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодох, ангилал таарахгүй машин барих, хурд хэтрүүлэх, дүрэм зөрчих, техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүйгээр хөдөл­гөөнд оролцох зэрэг ноцтой зөрчлүүд уг зам дээр байнга гардаг гэнэ. Ихэвчлэн 75-120 тоннын даацтай машинууд дээрх за­маар явдаг атал замын нөхцөл муугаас эвдрэл гарах нь их. Сөрөг урсгалтай ганц замтай. Нэг талаасаа ачаатай том машин явж байхад нөгөө талд нь машин эвдрээд зогссон байна. Тэр хавийн тоос шороо ч осол гарах нэг хүчин зүйл болдог гэдгийг замын цагдаа­гийн­хан хэлж байна. Оны эхний есөн сарын байдлаар энэ замд арван том осол болсон, хохирол маш их гардаг, хүний амь үрэгддэг бай­сан бол цагдаагийн албан хааг­чид ажилласнаар байдал дээрд­сэн гэдгийг иргэд ярьж байна. Өмнөговь аймгийн Цогтцэ­ций суманд үйл ажиллагаа явуулж буй нүүрсний компа­ниуд гэрээгээр найман албан хаагч ажиллуулсны хоёр нь Өмнөговь аймгийн иргэн бусад нь Улаанбаатар хотоос очсон албан хаагчид ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж