Бүх нутгаар цасан болон шороон шуурга шуурна

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Бүх нутгаар цасан болон шороон шуурга шуурна

Өнгөрсөн ням гаригт орсон цас нийт нутгийг хамарч, уулархаг газруудад цасан бүрхүүл тогтжээ. Тухайлбал Увс, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Сэлэнгэд хамгийн их цас орсон байна. Орон нутагт ажиллаж байгаа станц харуулуудаас ирсэн мэдээгээр Увс аймгийн Малчин суманд цасны зузаан 35 см хүрсэн гэнэ. Цас их орсны улмаас дээрх аймгуудад зам хаагджээ.Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий Увсаас эхлээд зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурч эхэлсэн байна. Ялангуяа Өмнөговь, Дундговийн нутгаар салхины хурд 18 метр секунд хүрч шороогоор шуурч байгаа талаар Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ. Энэ нь байгалийн аюулт үзэгдлийн хэмжээнд хүрч байгаа гэсэн үг аж. Мөн Хэнтий, Сүхбаатар, Дорнодын нутгаар салхи 16-18 метр секундэд хүрэх төлөвтэй байна. Цаашлаад цасан болон шороон шуурга шуурна. Ерөнхийдөө төвийн нутгийнхаа зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгаар их хэмжээний цас орно. Цас орсонтой холбоотой уулархаг газраар эрс сэрүүснэ. Тухайлбал, Хангайн нуруу, Идэр, Тэс голын сав газар, Хөвсгөлийн уулс, Дархадын хотгор, Туул, Хараа, Ерөө голын орчмоор шөнөдөө 25-35 хэм хүрч хүйтэрнэ. Өдөртөө 17-22 хэм хүйтэн байна. Маргааш баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 26, 27-нд зүүн зүгийн нутгаар их хэмжээний цас орно. Мөн энэ сарын 25-нд Алтайн салбар уулс, 26-нд говь талынхаа нутгаар салхитай. Ингээд ирэх бямба гаригаас баруун талаасаа хүйтний эрч сулрана.  Алтайн өвөр говиор өдөртөө 3-8 хэм хүрч хүйтний эрч буурна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж