Хууль сурталчлах аян зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Хууль сурталчлах аян зохион байгуулав

Хөвсгөл аймагт “Шударга ёс”-аяны хүрээнд хууль сурталчлах чиглэлээр Мөрөн сумын Ирээдүй “XXI зуун” ахлах цогцолбор сургуулийн 9-11 дүгээр ангийн 300 гаруй сурагчдад Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн болон НҮБ-ын хүүхдийн эрхийн конвенцийн болон хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл хүргэлээ. Тус арга хэмжээнд дээрх сурагчдаас гадна нийгмийн ажилтан, анги удирдсан багш нар гээд 15 насанд хүрэгчид оролцов. Арга хэмжээний төгсгөлд тухайн оролцогчдын мэдлэг, ойлголтыг бататгах үүднээс асуулт, хариултын “АХА” тэмцээнийг зохиож дүгнэв. Мөн Мөрөн сумын ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байгаа дэлхийн Энх тайвны корпусын сайн дурын ажилтнуудтай хамтран “Архигүй Монгол” долоо хоногийн аяныг зохион байгууллаа. Тус аяны хүрээнд “Архи 10 тамтай” шүлгийн уралдаан, эссэ бичлэгийн тэмцээн, “Архигүй Монгол” жүжигчилсэн тоглолт зохиогдсон ба энэ арга хэмжээнд 1000 гаруй хүүхэд оролцлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж