Говьсүмбэр, Төв аймагт нэмж өвчилжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Говьсүмбэр, Төв аймагт нэмж өвчилжээ

Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Төв, Говь-Сүмбэр аймгуудын 23 сумдын нутаг дэвсгэрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарснаас хойш өнөөдрийн байдлаар нийт 24989 толгой мал өвчилснөөс 24827 толгой малыг устгаж, устгалын ажил 99.3 хувьтай байна. Өмнөх хоногт Говьсүмбэр аймагт хоёр бог мал, Төв аймагт 18 толгой мал нийт 20 толгой мал нэмж өвчилжээ. Шүлхий өвчинтэй тэмцэх ажилд улсын хэмжээнд 1092 хүн, 55 мотоцикл, 184 автомашин техниктэйгээр, устгал, ариутгал хяналтын 82, хөдөлгөөнт хяналтын 79 цэгт үүрэг гүйцэтгэж байна. Улаанбаатар хотын есөн дүүрэг, зургаан аймгийн 71 сумдын 6.76 сая толгой малыг вакцинжуулахаас 5.07 сая толгой малыг вакцинжуулаад байна гэсэн мэдээлэл байна.
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж