Авлигатай тэмцэх газраас Тагнуулын ерөнхий газрын харъяа Төрийн тусгай хамгаалалтын газрын ахлах нягтлан бодогч С.Нямхишигт хариуцлага тооцох албан тоот Тагнуулын ерөнхий газрын даргын нэр дээр явуулсан аж. Учир нь тус газрын ахлах нягтлан бодогч С.Нямхишиг нь хөрөнгө орлогын мэдүүлгээ хугацаанд нь мэдүүлээгүй гэнэ.
С.Нямхишиг 2009 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй учир Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцлага тооцож, авсан арга хэмжээний талаар өнөөдрийн дотор хариу ирүүлэхийг хүссэн албан тоот илгээжээ.Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд хариу бичигтээ“С.Нямхишиг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөрөнгө, орлогын мэдүүлгээ хуулиар тогтоосон хугацаанд гаргаж өгөөгүй тул түүнийг Төрийн тусгай хамгаалалтын газрын даргын тушаалаар ажлаас халсан” гэсэн хариуг ирүүлжээ.

Х.Хангал