Багшийн шинэчлэгдсэн стандарттай танилцав

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Багшийн шинэчлэгдсэн стандарттай танилцав

“XXI зууны сурган хүмүүжүүлэгчийн цогц чадамж” уулзалт-хэлэлцүүлэг гурван өдөр үргэлжилж, өнөөдөр өндөрлөж байна. Бүх шатны сурган хүмүүжүүлэгчид уг уулзалт хэлэлцүүлгээс багшийн стандартын шинэчлэгдсэн хувилбарыг анги танхимдаа чанартай хэрэгжүүлэх арга зүй, туршлагаас суралцсан байна.  Уулзалт хэлэлцүүлэгт  БСШУЯ, УМХГ-ын мэргэжилтэнгүүд, нийслэлийн болон аймгуудын Боловсрол, соёлын газрын дарга, цэцэрлэг, дунд сургуулийн багш нар, олон улсын донор байгууллагуудын төлөөлөл оролцож улмаар хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцжээ.

“XXI зууны сурган хүмүүжүүлэгчийн цогц чадамж” уулзалт-хэлэлцүүлгийг Боловсролын хамтын ажиллагааны нийгэмлэг, Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих “Алхам алхмаар” хөтөлбөртэй хамтран зохион байгуулжээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж