
Өнөөдөр тэд улирлын 14 дэх тоглолтоо “Миннесота Тимбервулвес” багийн талбайд хийсэн. Тоглолтын эхнээс талбайдаа тоглож байгаа залуу “Чононууд” итгэлтэй тоглолтыг үзүүлж, эхний үеийг 33:18 гэсэн онооны давамгайлалтай дуусгасан юм. Гэсэн ч ахмад туршлагатай “Спөрс”-чүүд бууж өгөхийг хүсээгүй. Хэдийгээр талбайн эздийн Кэвин Лав 32 оноо, 22 самбар, Бизли 11 оноо, 9 самбар, Миличич 22 оноо, 8 самбараас бөмбөг авалт хийсэн ч рүүки тоглогч Вэс Жонсонгоос нь өөр тоглогч хоёр оронтой оноо аваагүй юм..
Нэмэлт цаг цунгасан ширүүн өрсөлдөөнтэй тоглолтын дөрөвдүгээр үед Аргентин лигионер Жинобили тус тоглолтод авсан 26 онооныхоо 14-г нь авсан юм. Мөн Паркэр 18, Жэффэрсон 19 оноо авч, үүргээ гүйцэтгэсэн бол, Данкан 13 самбараар багийнхнаа манлайлжээ. Дөрөвдүгээр үе эхэлсэн цагаас л “Спөрс”-ийнхний довтолгоо ээлж дараалан байндаа тусч байсан бөгөөд тоглолтын үндсэн цагт багууд 106:106-аар тэнцсэн юм. Улмаар нэмэлт цагт ахмадууд буурь заан өрсөлдөгчөөсөө дөрвөн оноо илүү авснаар энэ улирлын 13 дахь, дараалсан 12 ялалтаа байгуулжээ.
Улирлын хоёр дахь тоглолтоо “Нью-Орлеан Хорнетс”-тэй хийж, хожигдсоноосоо хойш өнөөдрийг хүртэл ганц ч тоглолтонд хожигдсонгүй. Мөн Техас мужийн баг “Миннесота Тимбервулвес”-тэй хийсэн сүүлийн 13 тоглолтдоо бүгдэд нь илүүрхжээ.
“Сан Антонио Спөрс” түүхэндээ дөрвөн удаа аварга болж байсан бөгөөд 1999, 2003, 2005, 2007 онуудад лигийн багуудыг манлайлж байжээ. Энэ жил хэний ч таамаглаагүй “Спөрс”-чүүд тав дахь аваргын цом, бөгжөө хүртчих юм биш биз?
Score Studio