“Амлалт нэхэх ард түмний холбоо”-ноос жагсаал цуглаан хийхтэй холбоотой асуудлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт албан бичиг хүргүүлсний хариуг өчигдөр өглөө. Сүхбаатарын талбайн боржин, гантиг чулуун хэсэг дээр тоног төхөөрөмж, эд зүйлс байрлуулах нь талбайн гантиг суурийг гэмтээж болзошгүй гэж үзэж, аливаа арга хэмжээний үед техник хэрэгслийг талбайн өмнөд хэсгийн хатуу хучилттай хэсэгт байрлуулдаг юм байна. Үүний дагуу хөгжим, техник хэрэгслэл, штабын байрыг тухайн хэсэгт байрлуулахыг сануулжээ. Мөн “Жагсаал, цуглаан хийх журмын тухай“ хуулиар Төрийн ордны нутаг дэвсгэрт жагсаал цуглаан хийхийг хориглосон байдаг бөгөөд Сүхбаатарын талбайн орчим энэ хэсэгт хамрагдаж байгаа гэдгийг онцолжээ.
“Амлалт нэхэх ард түмний холбоо”-ноос ирэх сарын 5-нд жагсаал цуглаан жагсаал, цуглаан зохион байгуулагч болон оролцогч нь цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлэх үүрэгтэйг анхааруулжээ. Хөдөө орон нутгаас ирэх жагсагчиднийслэл рүү ирэхдээ зам тээврийн осол гарахаас болгоомжилж, замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй байхыг сэрэмжилүүлсэн аж . Жагсаал цуглаан зохион байгуулагчид нь хуулийн хүрээнд нийгмийн хэв журмыг сахиж, хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, хот нийтийн эзэмшлийн эд, аж ахуйд хор хохирол учруулахгүйгээр зохион байгуулах үүрэгтэйг хариу мэдэгдсэн аж.

Х.Хангал