Сонирхолтой гаргалгаа

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Сонирхолтой гаргалгаа

Уншигч таны чєлєєт цагт зориулж нэгэн хєгжилтэй бєгєєд сонирхолтой “математик гаргалгаа”- г толилуулж байна. Хэрэв та 10 жилийнхээ тооны хичээлийг мартаагvй байгаа бол vvнийг шууд хараад л ойлгох болно. Мартсан байлаа ч гэсэн тархи сэргээх хєгжилтэй, зугаатай энэхvv бяцхан наргианыг тайлбартай нь хавсаргасан тул хэн ч байсан ойлгоно гэдэгт итгэлтэй байна. Амьдрал дээр эрчvvд муу хvн болж, эмэгтэйчvvд хохирогч болдог гэсэн ойлголт тvгээмэл байдаг. Харин уг ойлголтыг шинжлэх ухааны талаас нь авч vзвэл эсрэгээрээ байдаг бололтой. Ингээд эрэгтэй хvн бол яаж ч бодсон ганцаардмал, харин эмэгтэй хvн хорон санаатай гэдэг хоёр туйлийн дvгнэлтийг хийцгээе.
Эрчүүд бол хамгийн ганцаардмал өрөвдөлтэй хүмүүс гэдгийг эхлээд баталцгаая.
Өгөгдөл:  Нараа бүсгүй Батаад хайртай.
Нараа+Батаа= Хайр дурлал
Гэхдээ бүсгүйн сэтгэлд өөр нэгэн эр хүн байдаг гэдэг үнэнийг авч үзвэл  Нараа Доржид ч бас хайртай. Тэгэхээр
Нараа + Дорж= Хайр дурлал
Илэрхийллүүдийн нэг тал нь тэнцүү байна.
Хайр дурлал= Хайр дурлал
Тиймээс нөгөө тал нь ч мөн тэнцүү байх ёстой.
Батаа= Дорж
Хариу: Эр хүн ганцаардмал бөгөөд бүсгүй хүнд итгэх аргагүй тул эр хүн эр хүндээ хайртай байхаас өөр замгүй.
Харин одоо бол бүсгүйчүүд бол чөтгөр шиг хүмүүс гэдгийг баталъя.
Бүсгүй хүн бол цаг мөнгөний  дайсан. Бүсгүй нь хичнээн шуналгүй байсан ч түүнд дурласан залуу хүссэн хүсээгүй цаг мөнгөө түүнд үрнэ.
Girls= Time*Money
Харин урсан өнгөрөх хором мөч бүр үнэтэй бөгөөд цаг бол алт гэдэг биз дээ. Тиймээс:
Time= Money
Үүнээс:
Girls = Money*Money= (Money)2
Харин мөнгө бол муу бүхний үндэс язгуур. Иймд:
Money= √ Evil  Үүнээс үзэхэд
Girls= (√Evil)2  бол
 Girls= Evil
Хариу: Хүүхнүүд бол яг л чөтгөр гэдгийг та харлаа.

Саак.мн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж