Ашигт малтмалын тухай хуулийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Ашигт малтмалын тухай хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Тус хуралдаанаар УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтийг сонслоо.

Хуулийн төсөлтэй холбогдуулан, асуулт асуух гишүүн гараагүй тул санал хураалт явуулж, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нийт гишүүдийн 79.1 хувийн саналаар баталлаа.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар 2011 оны нэгдсэн төсвийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж