Мексикийн хар тамхины бүлэглэлүүдийг устгаж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Мексикийн хар тамхины бүлэглэлүүдийг устгаж байна

Мексикийн цагдаагийнхан дотооддоо аялал хийж явсан 18 мексик жуулчныг хөнөөсөн хар тамихины бүлэглэлийг илрүүлэн баривчалсан байна. Тэрээр аялал хийж явсан жуулчдыг өрсөлдөгч талын бүлэглэлийн гишүүдтэй андууран хөнөөсөн гэж хүлээжээ. Мексикийн цагдаагийнхан хар тамхины нэрт дээрэмчин Кобро хочит Гонзалесийг энэ хэрэгт буруутгаж байгаа бөгөөд түүний бүлэглэлийг АНУ-ын цагдаагийн хар тамхины эсрэг тэмцэх тасгийнхантай хамтран явуулж байгаа тусгай ажиллагааныүр дүнд баривчилсан байна. Сүүлийн үед Мексикийн засгийн газар хар тамхины томоохон бүлэглэлүүдийн эсрэг амжилттай тэмцэж байгаа бөгөөд олон нийтийн дунд барьж өгснийх нь төлөө 2 сая ам.долларын шаганал амлаад байсан барон Эдгар Вальдес гэгчийг өнгөрсөн 8-р сард барьж чадсан байна. Харин түүний дараа орох нөлөөтэй хар тамхины наймаачимн ийнхүү өрсөлдөгчийнхөө араас шоронд орох болжээ.

М.НАСТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж