![](https://news.mn/wp-content/archive1/world/photo/2010/11/24f191f33545a167/47b233b2c36ade4big.jpg)
Мөн зарим газар оюутнууд хаалт барьж галдан шатаах үйлдэл хийх болсон байна. Британийн парламент байрладаг Даунин стрит нь эмх замбараагүй байдлы нэг төв болж эхэлсэн байна. Одоогоор цагдаагийнхан парламентийн байрыг жагсагчдаас тусгаарлаж чадаж байгаа ч байдал улам түвэгтэй болж магадгүй гэж ВВС мэдээлж байна. Ялангуяа Либерал ардчилсан намын удирдлага байрладаг хэсэгнь жагсагчдын довтолгоонд илүүтэй өртөх магадллал өндөр байгаа юм. Учир нь энэ намын төлөөлөл сонгуулийн үеэр их сургуулиудын төлбөрийг нэмэхгүй байх амлалт өгч байсан бөгөөд амлалтаа биелүүлэхгүй байгаа нь жагсагчдын дургүйцлийг ихэд хүргэж байгаа аж. Мөн оюутнуудын ийм цуглаан жагсаал Их Британийн бусад хотууд тухайлбал Бирмингем, Глазго, Манчестэр,Кембриж зэрэг олон хотуудад болж байгаа аж. Сүүлийн мэдээгээр бол мөргөлдөөнөөс болж 17 хүн шархдаж, түүний дотор хоёр ч цагдаагийн ажилтан орсон байна.
М.Наст