Португалийн ажилчид жагсаж байна | News.MN

Португалийн ажилчид жагсаж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Португалийн ажилчид жагсаж байна

Португалийн ажилчид лхагва гаригт ажил хаялт зарлаж, гудамжинд гурван сая хүн Засгийн газрыг төсөв танасан явдлыг эсэргүүцэх жагсаал хийсэн байна. Олон нийтийг хамарсан ийм хэмжээний бослого сүүлийн 22 жилийн турш болж байгаагүй аж.

Португалийн Засгийн газрын зүгээс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 7,3 хувьд төсвийн алдагдлыг барихаар төрийн албан хаагчдын цалинг таван хувиар хасч, 21 хувь байсан НӨТ-ыг 23 хувь хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гаргасан билээ.

Тус улсын ажилгүйдлийн төвшин оддогийн байдлаар 10,9 хувь байгаа юм. Иргэдийн үзэж буйгаар Засгийн газрын арга хэмжээ сул байгаа эдийн засагт улам л муугаар нөлөөлөх аж. Португалийн үйлдвэрчдийн эвлэлийн мэдэгдсэнээр таван сая гишүүнийх нь гурван сая нь энэхүү эсэргүүцлийн жагсаалд нэгдсэн аж.

Нэгэнт олон улсын байгууллагаас их хэмжээний зээл авч, эдийн засгаа дэмжих болсон тус улсын хувьд зээлийн нөхцлийг биелүүлэхийн тулд төсвийн алдагдлыг тодорхой хувьд барих ёстой байгаа аж. Жагсагчид “Whitehall” гудамжийг бүхэлд нь дүүргэсэн байна. Энэ гудамж нь Ерөнхий сайдын харшаас Парламентын ордон хүрдэг аж.

Э.Очирт

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж