Сурагчдын цүнхэнд цацруулагч тогтооно

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Сурагчдын цүнхэнд цацруулагч тогтооно

Хүүхэд өсвөр үеийн ивээх төв, Замын цагдаагийн газраас санаачлан Мянганы сорилтын сантай хамтарч   “Анхаар би”  ажлыг зохион байгуулж эхэлжээ.  Хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцохдоо насны онцлогоосоо шалтгаалж  анхаарал болгоомжгүй байдал гаргаж, осолд өртөх нь нь их байдаг. Тиймээс замын хөдөлгөөнд оролцох үед нь жолооч  нарт тод харагдуулах зорилгоор тэдний цүнхэнд цацруулагч тууз бүхий  цүнхний бүрээс хийж туршиж үзжээ. Туршилт амжилттай болсон тул дунд сургуулийн сурагчдын цүнхэнд цацруулагч туузаар бүрээсэн тоноглол хийхээр болжээ.

Энэхүү тоноглолыг эхний удаад  замын хөдөлгөөнд хамгийн ойр байдаг, хүүхдүүд нь эрсдэлтэй орчинд  замын хөдөлгөөнд оролцдог  3, 5, 34, 76 дугаар сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдадаа  зориулж 4000 ширхэгийг бэлтгэж хэрэглэж эхлээд байгаа аж. Харин хөдөө орон нутгийн нэг сургууль буюу Баянчандмань сумын багачуудад уг тоноглолоо бэлтгээд байгаа гэнэ.

Замын цагдаагийн газрын судалгаагаар 2010 он гарсаар  хүүхэд өртсөн 499 зам тээврийн осол гарснаас  есөн хүүхэд нас барж,      514 хүүхэд гэмтсэн байна. Тэдний  56.5    хувь нь сургууль, гэр хоёрын хооронд явж байгаад гэмтсэн бол  нийт осолд өртсөн хүүхдүүдийн 48.2 хувь нь 8-14 насны хүүхдүүд байжээ. Тиймээс сургуулийн сурагчдын цүнхэнд  цацруулагч туузаар тоноглол хийх ажил нь үр дүнгээ өгнө гэдэгт зохион байгуулагчид итгэлтэй байгаа аж.

П.Наран

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж