Тагнуулын ерөнхий газрын болон Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга нар хөрөнгө, орлогоо хуулийн хугацаанд мэдүүлээгүй албан тушаалтандаа хариуцлага тооцож хуулийг хэрэгжүүлжээ. Гэтэл Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт Ашигт малтмалын газрын дэд дарга Д.Эрдэнэбилэгт одоо хэр нь хариуцлага тооцоогүй байна.
Д.Зоригт сайдын тушаалаар Ашигт малтмалын газрын дэд даргаар томилогдсон Д.Эрдэнэбилэг хөрөнгө, орлогоо хуулийн хугацаанд мэдүүлээгүй бөгөөд нөхөж мэдүүлсэн ч худал мэдүүлсэн болох нь шалгалтаар тогтоогдсон аж. Түүний хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгахад “МИАТ” компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор урамшуулал болгон олгосон 73 сая төгрөг, эхнэрийнхээ нэр дээр байдаг “Рийчкашмер” ХХК-ийг мэдүүлээгүй байжээ. Иймд Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасныг үндэслэн Д.Эрдэнэбилэгт хариуцлага тооцож, авсан арга хэмжээний талаар хоёрдугаар сарын 25-ны дотор хариу ирүүлэхийг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод албан шаардлагаар мэдэгдсэн ч хариу ирүүлээгүй байна. Хөрөнгө орлогын мэдүүлгээ санаатай хугацаанд нь өгөөгүй, нөхөн өгөхдөө худал мэдүүлсэн дэд даргадаа Д.Зоригт сайд одоо хэр нь хариуцлага тооцохгүй байгаа нь олны анхаарал татаж байна.

Х.Хангал