“Гойаз” Судамерика тэмцээний шигшээд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

“Гойаз” Судамерика тэмцээний шигшээд шалгарлаа

Өмнөд Америк тивийн хөлбөмбөгийн клубуудын дунд өрнөдөг, нэр хүнд, хамрах хүрээгээрээ хоёрдугаарт эрэмбэлэгдэх Судамерика тэмцээний хагас шигшээ тоглолтууд эхэллээ.

Тэмцээний хагас шигшээд хөлбөмбөгийн шидтэнгүүдийн өлгий нутаг Бразилаас хоёр баг шалгаран үлдэж, хоорондоо тоглохоор учраа таараад байсан юм. Хагас шигшээн эхний тоглолт Бразилын Гойаз хотноо болж, талбайн зочин “Палмейрас”-ын Маркос Ассукао гоол оруулж, хэрэгтэй ялалт байгуулаад байлаа. Харин өчигдөр Сау Паулу хотноо болсон тоглолт сонирхолтой өрнөлөө. Тоглолтын 34 дэх минутад талбайн эздийн Луан гоол оруулан бүх зүйл тэдний талд эргэжээ. Гэсэн ч тоглолтын эхний үе өндөрлөхөөс өмнө талбайн зочин “Гойаз” клубын Карлос Алберто төвөөс өгсөн дамжуулалтыг оновчтой мөргөн гоол оруулснаар тоглолт илүү сонирхолтой өрнөж эхэлжээ.

Тоглолтын хоёрдугаар хагас улам ч үзүүштэй болж, 84 дэх минутад “Гоайз” хоёрдугаар давхарт илүү тоглож чаддагаа харуулав. Зүүн жигүүрээс өгсөн хөндлөн дамжуулалтыг Эрнандо Родригес Лопез мөн л мөргөж, гоол оруулснаар тоглолтын хувь заяаг эргүүлж чадсан байна. Талбайн эзэд үлдэж байгаа хугацааг ашиглаж чадсангүй. Тоглолтын ерөнхий харьцаа 2:2 болж тэнцсэн ч эсрэг багийн талбайд хоёр гоол оруулсан үзүүлэлтээр “Гоайз” клуб Судамерика тэмцээний шигшээ тоглолтод шалгаран үлдлээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж