
Тэгвэл хоёр талын хөрөнгө оруулагчдын дунд урт хугацаанд явагдаж ирсэн хэлэлцээ хэдхэн хоногийн өмнө эцсийн үр дүнд хүрч ЮНИТЕЛ корпораци 100 хувь МОНГОЛЫН КОМПАНИ боллоо. Ийнхүү ТОП 100 аж ахуйн нэгжийн нэг гадаадын хөрөнгө оруулалтаа худалдан авч, хувьцаа эзэмшигчдээ ил тодоор зарлаж буй нь харилцаа холбооны салбарт төдийгүй Монголын бизнесийн ертөнцөд анхдагч бөгөөд Монгол хүн бүрийн бахархлыг төрүүлэхүйц чухал ач холбогдолтой үйл явдал болж байна.

Өнгөрсөн дөрвөн жилд ЮНИТЕЛ корпораци Монгол орныг бүхэлд нь хамарсан үүрэн холбооны сүлжээг байгуулан 450 мянга гаруй хэрэглэгчтэй болсны зэрэгцээ интернэт, сансрын холбоо, IPTV зэрэг мэдээлэл, холбооны бүх төрлийн үйлчилгээг үзүүлэгч үндэсний тэргүүлэгч компани болсон нь Монголчууд бид гадаадын хөгжингүй орны бизнес эрхлэгчидтэй шударгаар, эн тэнцүү өрсөлдөх чадвартай гэдгийн нэг нотолгоо болсон билээ.
Өнөөдөр ЮНИТЕЛ корпораци 100 хувь Монголчуудын өмчлөлд шилжсэнээр улс эх орондоо урт хугацаанд улам илүү тогтвортой ажиллаж, олсон ашиг орлого бүр нь Монгол хүмүүст зориулагдан, эх орон, байгаль дэлхийнхээ өмнөх хүлээх хариуцлага нь улам бүр баталгаажиж байгаа юм.
0 сэтгэгдэл