
Валютын зах зээлийн хувьд Ази, Номхон далайн бүс нутгийн эрсдлийн үзүүлэлт гэгдэж буй австрали долларын ханш буурч, 0,98 ам.доллар болжээ.
Японы “Nikkei” бирж дээрх хувьцааны үнэ дунджаар 0,5 хувиар өсч, бусад биржүүдийг ардаа орхисон байна. Тус биржийн хувьд энэ сард 9,5 хувийн өсөлттэй байгаа билээ.
Харин MSCI Ази, Нохон далайн бирж арваннэгдүгээр сард 1,3 хувиар унасан билээ. Өнөөдрийн хувьд Азийн биржүүдийн индекс харьцангуй тайван явагдаж байна гэж “Reuters” агентлаг бичсэн байна.
Э.Очирт