Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Та ууртай хүн үү?

Уурлая гэж боддог хүн байдаггүй. Харамсалтай нь хүн нөхцөл байдал эцэстээ тулсан үед л галзууртлаа уурласнаа мэддэг. Хэрвээ та ууртай хүн бол юунд уурлаж байгаагаа эхлээд ойлгох нь чухал аж.
Уурыг чинь хүргээд байгаа зүйлийг мартахыг хичээж,  сэтгэл сэргээх өөр зүйлийн тухай бод.
Уураа барьж чаддаг болтлоо дээрх техникийг хэрэглэ.
Уур чинь хүрч байсан  ч дэлбэртлээ уурлаж, бусдыг гомдоож, өөрийгөө гэмтээхээс болгоомжил.
Сайн сайхан бодолд төвлөрч, амьдралын зөв дадал зуршилтай бол.
Энэ  бүхнээс илүү чухал зүйл бол өөртөө итгэх.  Сэтгэлийнхээ гүнээс өөрийнхөө хэн бэ гэдгийг хай. Тэр бол жинхэнэ та.  
Ууртай хүнтэй хэрхэн харьцах вэ?
Энэ мэдээж амаргүй байх болно.
Түүний хажууд өөрийгөө уураа барьж чаддаг хүн гэдгээ харуул.
Түүний оронд та байсан бол яах байснаа төсөөл. Тэр хүн ч бас уураа барьж, ухаангүй үйлдэл хийхгүй байхыг хүсч байгаа.
Энэ туршлага чинь танд ууртай хүнтэй хэрхэн харьцахад тус болно.
Ууртай хүнийг шүүмлэхээсээ илүү эерэг  зан чанаруудынх нь талаар бод.
Уураа барьж сурах нь зүрхээ аварч байгаа хэрэг төдийгүй бусадтай харьцах харилцаанд ч амжилт авчирдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж