Авто зам арчлалтын компаниуд ажлаа дүгнүүлжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.31-нд нийтлэгдсэн

Авто зам арчлалтын компаниуд ажлаа дүгнүүлжээ

Төрийн өмчийн хорооны ээлжит хуралдаан саяхан болж 37 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Архангай, Өвөрхангай, Хархорин, Төв, Увс, Говь-Алтай, Завхан, Ховд, Дархан, Дорноговь, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймгуудын авто зам арчлалтын компани болон Орхон, Эрдэнэ зам, Улаанбаатар авто замын засвар арчлалт төрийн өмчит хувьцаат компани, “Автозамын тоног төхөөрөмжийн түрээс” ТӨХК, Сүхбаатар аймгийн “Талын зам”, Хэнтий аймгийн “Харгуй” ТӨҮГ /төрийн өмчит үйлдвэрийн газрын 2009 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, гүйцэтгэх захирал /захирал/-тай байгуулсан гэрээний биелэлтийг дүгнэжээ. Зам арчлалтын 19 компанид бүгдэд нь “хангалттай” гэсэн үнэлгээ өгчээ. Мөн өдрийн хуралдаанаар “Оргил рашаан сувилал” ТӨХК, “Монгол кино” ТӨҮГ-ын өнгөрсөн оны гэрээний биелэлтийг дүгнэжээ.
 “Хөтөл”-ийн цемент шохой ТӨХК, Дарханы “Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн 2009 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, захиралтай байгуулсан гэрээний биелэлтийг  улс эх орны эдийн засгийн хямрал,банк сэанхүү болон барилгын салбарт хүчтэй нөлөөлж, бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орсноор зах зээл хумигдаж, борлуулал буурч, үйлдвэрлэлт хязгаарлагдсан тул төлөвлөгөөний биелэлт бүрэн хэрэгжих бодит боломжгүй болсон тул дүгнэхгүй байхаар шийдвэрлэв. “Багануур”, “Шивээ-Овоо” ХК-ийн хувь нийлүүлэгчдийн ээлжит хуралд оролцох төрийн өмчийн төлөөлөгчийг томилж,  удирдамж өгсөн байна.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж