Германы бизнесийн итгэл 20 жилийн өндөрлөгт хүрэв

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Германы бизнесийн итгэл 20 жилийн өндөрлөгт хүрэв

Хамгийн сүүлийн үеийн судалгаанаас харахад Германы бизнесийн итгэл сүүлийн 20 жилийн хамгийн өндөр төвшинд хүрсэн байна. “Ifo” бизнесийн орчны индекс арваннэгдүгээр сарын байдлаар 109,3 байсан нь өмнөх сарынхаас 1,7-оор илүү байгаа юм. Шинэ тоо баримт шинжээчдийн тооцоолж байснаас ч сайн үзүүлэлтийг харуулсан аж.

Гэхдээ энэхүү судалгааг Европын орнуудын эдийн засаг тааруухан үзүүлэлттэй байгаа болон еврогийн ханш сул байгаатай давхацсан үед гаргаж байгаа юм. Тэгэхээр еврогийн Еврозоны байдал сайн байгаа тохиолдолд энэ үзүүлэлт улам нэмэгдэх хандлагатай байгаа юм. Ямартай ч Европын эдийн засгийн хөдөлгүүр гэгддэг Герман улсын эдийн засгийн үзүүлэлт сайн байгаа нь евро бүсийн эдийн засагт эерэгээр нөлөөлөх хандлагатай байгаа аж.

Э.Очирт
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж