
Хорин хоёр настай сэтгүүлч Алёна Березовская одоо Украинд хамгийн их яригдаж байгаа эмэгтэй. Эхнэрийг нь биш тэр эмэгтэйг л Януковичтай хамт харах болсон юм. Гадаадад явахад нь ч дотоодын арга хэмжээн дээр ч.
Жар хүрээд байгаа ерөнхийлөгчтэй дотно холбоотой гэдгээ Алёна эрч үгүйсгэж байгаа нь харин ч эсрэг яриаг дэвэргэж байна. Виктор Янукович байдлыг тайлбарлах завгүй. Өдөр тутмын ажлаасаа гадна энэ сарын 27-нд 50 хүрэх улс төрийн гол өрсөлдөгч Юлия Тимошенкод бэлэг бэлтгэх хэрэгтэй. Аятайхан эмэгтэйгээс гадна хүчтэй өрсөлдөгч учир энд нарийн хандах хэрэгтэй.

Ер бол сонголт хийхдээ Виктор Федорович чадвартай. Саяхан улс орноороо явахад нь хэрэгтэй нисдэг тэргээ тэрээр сонгосон ба Хамгийн орчин үеийн техникээр тоноглогдсон нисдэг тэрэг 17 сая долларын үнэтэй. Зүгээр нэг нисдэг тэргээр цайвар үстийг тээхгүй биз. Дашрамд дурьдахад Владимир Путины нисдэг тэрэг 5-8 сая ам.доллар, Барак Обамагийнх зургаан саяын үнэтэй гэнэ.
Украины тэргүүн хатагтай Людмила Янукович нөхрийнхөө энэ дуулианы талаар чимээгүй байна. Ерөнхийлөгчийн эхнэрийн ивээлээр соёлын янз бүрийн арга хэмжээ явагдах ба саяхан тэрээр Иосиф Кобзоныг уриад авчирсан байлаа. Иосиф Давыдович баярласандаа тэргүүн хатагтайд украин хэлээр хандаж байсан юм.