Уурхайн ослын шалтгааныг тогтоохоо амлав

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Уурхайн ослын шалтгааныг тогтоохоо амлав


Шинэ Зеландын Ерөнхий сайд Жон Ки Өмнөд арлын “Pike River”-ийн 29 уурхайчдын цогцсыг уурхайн гүнээс гаргаж авахад нэлээдгүй хугацаа шаардлагатай ч тэдний нас баралтын буюу ослын шалтгааныг олж тогтоохоо амлав. Лхагва гаригт уурхайчдын дарагдсан цооног орчимд хоёр дахь удаагийн дэлбэрэлт болсны дараа тэднийг албан ёсоор амиа алдсаныг мэдэгдсэн билээ. Энэ мэдээ гарснаар дэлхийн өнцөг булан бүрээс эмгэнэлийн зурвас илгээж эхэлжээ.

Их Британийн Хатан хаан Элизабет гэнэтийн уй гашуу тохиолдсонд гүн эмгэнэл илэрхийлж, Шинэ Зеландын төрийн далбааг хагас бөхийлгөлөө.

“Энэ харамсалтай байдал аврах ажиллагааны багийн хичээл зүтгэл, хүсэл эрмэлзэл, чин зориг мохсоноос бус бодит нөхцөл байдлаас үүдлээ” гэж ноён Ки хэлсэн байна. Хоёр дахь удаагийн дэлбэрэлт болохоос өмнө аврах багийнхан уурхайчидтай холбоо тогтоож чадаагүй байсан ба уурхайчдын дотор 24 Шинэ Зеланд, хоёр Англи, хоёр Өмнөд Африкийн иргэд байжээ. Уурхайн эхний нуралт арваннэгдүгээр сарын 19-нд болсон байхад уурхайчдыг аврах дорвитой арга хэмжээ авсангүй гэж амь үрэгдэгсдийн гэр бүлийнхэн бухимдлаа илэрхийлж байна.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж