Хошууч цолоор 17 хүн шагнуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Хошууч цолоор 17 хүн шагнуулжээ

Монгол Улс тунхагласаны 86 жилийн ойг тохиолдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар цагдаа, дотоодын цэргийн 202 алба хаагчийг хугацааны ээлжит цолоор шагнав.

Цагдаагийн дэд хурандаа цолоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасгийн дарга Д.Энхтөр нарын 12 алба хаагч, хошууч цолоор 17,ахмад цолоор 48, ахлах дэслэгч цолоор 64, дэслэгч цолоор цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Б.Жавхлантөгс нарын 30 алба хаагчийг шагнаж офицерийн бүрэлдэхүүнд оруулав.Зэрэг дээгүүр цагдаагийн дэд хурандаа цолоор Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлстийн Хэв журмын ахлах байцаагч Р.Ялалт нарын 3 албан хаагч,Зэрэг дээгүүр цагдаагийн  хошууч цолоор 3,Хугацааны өмнө цагдаагийн хошууч цолоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн Хэв журмын тасгийн дарга Г.Арсланхуяг нарын 3 албан хаагч, Хугацааны өмнө цагдаагийн ахлах дэслэгч цолоор 1 алба хаагчийг тус тус шагнав. Дотоодын цэргийн алба хаагчдаас хугацааны ээлжит хошууч цолоор гурав, ахмад цолоор дөрөв, ахлах дэслэгч цолоор найм, дэслэгч цолоор тав алба хаагчийг шагнаж офицерийн бүрэлдэхүүнд оруулж, хугацааны өмнө хошууч цолоор нэг алба хаагчийг тус тус шагнасан байна.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж