
Энэхүү үзэсгэлэнд 20 орчим уран бүтээлчийн 30 гаруй шилдэг бүтээл тавигдаж буйн дээр дүрслэх урлагийн уран зураг, монгол зураг, график болон коллаж төрлүүдээр дийлэнх бүтээлүүд хийгджээ. Эдгээр уран бүтээлчид мэргэжлийн түвшинд үзэл санаа, арга барил зэргийг бүрэн илтгэхүйц 1-3 бүтээлээр оролцож байгаа аж. Мөн уг үзэсгэлэнгийн хүрээнд орчин үеийн урлагийн бүтээлүүдийг олон нийтэд болон урлаг сонирхогч, цуглуулагч нарт сурталчлан хүргэх юм. Өнөөгийн нийгэмд уран бүтээлчид үзэсгэлэнгээр дамжуулан уран бүтээлээ сурталчлах нь хамгийн түгээмэл арга бөгөөд уг ирэх сарын 8-ныг дуустал “ЗанадуАРТ” галерейд дэлгэгдэх аж.
П.Наран