Төв банк 20,1 сая ам.доллар худалдаж авав

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Төв банк 20,1 сая ам.доллар худалдаж авав

Өнөөдөр ээлжит валютын дуудлага боллоо. Арилжааны банкууд нийтдээ 20,1 сая ам.доллар худалдах саналыг Төв банк 100 хувь хангажээ. Арилжааны үнийн санал 1257 төгрөг гэсэн байна. Үүний өмнөх дуудлага худалдаагаар Төв банк 6,5 сая ам.доллар худалдан авч байсан юм. Энэ дашрамд өнөөдөр Монголбанкнаас тогтоодог албан ханшаар бусад валютын үнийг сонирхуулъя. Ам.доллар 1255, евро 1682,83, иен 15,11 төгрөгийн ханштай байна. Английн фунт 1986,85, рубль 40,13, юань 188,73 төгрөгийн ханштай байна.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж