![](https://news.mn/wp-content/archive1/yellow/photo/2010/11/bf5ed494dfb22014/d7829bfd70fa6a06big.jpg)
Монголын үндэсний бөхийн холбооны 20 жилийн ой ирэх сард тохиож байгаа. Энэ ойд зориулж анх удаа 512 бөх оролцсон заалны барилдаан зохион байгуулна гэхчлэн олон арга хэмжээ төлөвлөөд байгаа ч МҮБХ-ны тэргүүнийг сонгодог “Их Эе”-ийг хуралдуулахаар товлосон нь бөхчүүд, бөх сонирхогчдын анхаарлыг илүүтэй татаж байна. МҮБХ-ны “Их Эе”-ийг дөрвөн жилд нэг удаа хуралдуулахаар дүрмэнд заасан байдаг ч найман жилийн хугацаанд хуралдаагүй байгаа юм. Хамгийн сүүлийн “Их Эе” буюу IV хуралдаан 2002 онд болж байсан гэхээр өнгөрсөн хугацаанд алдаж, оносон олон зүйлсээ бөхчүүд ирэх сарын 6-нд болох хурлаар хэлэлцэж, МҮБХ-ны тэргүүнээр одоогийн тэргүүнийг улираан сонгох уу, шинэ тэргүүн сонгох уу гэдгээ шийдэх бололтой.
Б.Ирмүүн.