Хуулийн төслүүдийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Хуулийн төслүүдийг баталлаа

УИХ-ын чуулганы үдээс хойши хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг дагалдуулан барьсан хэд, хэдэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Тухайлбал, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн төслийг нийт гишүүдийн 80 хувийн саналаар,  Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 87.5 хувийн саналаар тус бүр баталлаа. Мөн Засгийн газрын сангийн тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг нийт гишүүдийн 95.3 хувийн саналаар баталсан бол Хүний хөгжил сангийн тухай хуулийн төслийг 97.7 хувийн саналаар баталлаа.

Дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцэх шатанд анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гарсан юм байна. Үүнийг УИХ баталгаажууллаа.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж