
Trump Ocean Club нэртэй зочид буудал Панамын эрэгт орших бөгөөд нийт 70 давхар өндөр, далайд аялж буй дарвуулт завины хэлбэртэй цамхагт орших юм.
Зочид буудлын 13-р давхарт хоёр усан сан байрлахаас гадна 930 кв.метр талбай бүхий спа төвтэй, хоёр давхрыг хамарсан үйлчилгээ, худалдааны төвтэй, далайн гаралтай хоолны ресторан, плаза ресторан мөн багтах ажээ.
С.Цэлмэг