Хатан хаан Абу Дабид айлчиллаа

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Хатан хаан Абу Дабид айлчиллаа


Их Британи улс Арабын булангийн улсуудтай харилцаа холбоог шинэ түвшинд хүргэх талаар засгийн газрын арга хэмжээний хүрээнд Елизавета II хатан хаан тус бүс нутагт айлчлал хийж байна.

Хатан хаан болон Эдинбургийн Гүн нар таван өдрийн айлчлалынхаа эхэнд Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Дабид хүрэлцэн ирлээ.

Хатан хааныг Арабын нэгдсэн Эмират улсын Хаан ширээ залгамжлах Хунтайж Шейх Мухамед бин Заид болон тус улсын хэд хэдэн яамдын сайдууд угтан авчээ.

Гүнгийн хэлснээр “Арабын нэгдсэн Эмират улс болон Их Британий вант улсын хооронд 40 жил үргэлжилсэн харилцаа холбоог эргэн дурсах хэрэгтэй. Энэ хугацаанд их зүйл болж өнгөрсөн. Их Британий шинэ засгийн газар байгуулагдсантай холбогдуулан хоёр улсын бизнесийн орчинг сайжруулах, хөрөнгө оруулалтыг хийх тал дээр энэ удаагийн айлчлалын гол санаа оршиж байна” гэжээ.

Хатан хаан 1979 онд Ерөнхийлөгч асан Шейх Заид бин Султан аль-Нахяаны урилгаар Арабын нэгдсэн Эмират улсад айлчилж байжээ.

Английн Сүмийн тэргүүн Хатан хааны Муслим шашины тэргүүн Шейх Заидтай хийсэн уулзалт үр дүнтэй болж байгааг Британийн Элчин сайдын яамнаас мэдэгдлээ.

Арабын нэгдсэн Эмират улс нь 1971 онд Их Британиас салж, тусгаар тогтносон долоон эмират улсын нэгдэл юм.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж