Ховор ургамал түүхийг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Ховор ургамал түүхийг зогсоожээ

Дорнод аймгийн нутаг дэвсгэрт ургадаг ховор ургамлын ангилалд багтах “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж байгааг тус аймгийн мэргэжлийн хяналтынхан шалгалт хийжээ. 2004-2010 онд “Дэрэвгэр жиргэрүү” ургамлыг 147.5 тн бэлтгэсэн боловч аж ахуйн нэгжүүд тухайн ургамлыг тарималжуулах, нөхөн сэргээх арга хэмжээг огт хэрэгжүүлээгүй, тарималжуулах үрийн нөөцгүй байсан байна. БОАЖЯ-аас “Дэрэвгэр жиргэрүү”-г эм бэлтгэн найруулах ажил үйлчилгээ эрхэлдэггүй аж ахуйн нэгжүүдэд ургамлын нөөцийг тогтоолгоогүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгээгүй, ургамлыг тарималжуулан нөхөн сэргээгээгүй байхад жил бүр үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх зөвшөөрөл олгож байгааг шалгалтынхан тогтоожээ . Мөн нутгийн иргэд ашиг олох зорилгоор төрийн өмч болох бэлчээрийн газраас ургамлын үндэс түүж бэлтгэж буйг ч ноцтой зөрчил хэмээн үзэж байгаа ажээ. Тухайн ургамлын нөөц хомсдох, цаашилбал газрын хөрс сийрэгжин доройтолд өртөж, цөлжиж болзошгүй сөрөг үр дагавар үүсгэж эхэлснийг шалгалтынхан онцолж байлаа. Тиймээс таван аж ахуйн нэгжийн ховор ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх үйл ажиллагааг зогсоож, 1174.0 мянган төгрөгийн торгууль, 22.4 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, 1.4 тн ургамлын үндсийг улсын орлого болгохоор хураасан байна.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж