“Эрэл”-ийн “хунтайж” эцгийнхээ шийрийг хатаана

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

“Эрэл”-ийн “хунтайж” эцгийнхээ шийрийг хатаана

Эх орон намын дарга, УИХ-ын гишүүн асан Б.Эрдэнэбат өнгөрөгч 2008 оны сонгуулиас хойш сураг алдраад байгаа. Гэтэл саяхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр түүнийг дагалдан явсан бизнес группийнхэн дотор “Эрэл”-ийн вант улсын бяцхан “хунтайж” Э.Жаргалан ганцаар группээ төлөөлөн явсан нь тэнд явсан сэтгүүлчдийн амыг ангайлгаж, нүдийг бүлтийлгэв. “Б.Эрдэнэбат дарга ингэж хөрөнгөө хөлөөр нь гөвөх гэж байх уу даа, хайранч мөнгө” хэмээн халаглах хүн ч цөөнгүй байв. Гэвч учрыг лавлавал Э.Жаргалан “Эрэл барилга” компанид Гүйцэтгэх захирлын алба хашиж байгаа бөгөөд харин Б.Эрдэнэбат дарга өөрийн биеэр “Эрэл” группийг удирдаж байгаа гэнэ. Мөн тус группийнхэн саяхнаас хоёр ч том төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа бөгөөд Монголд амьдарч буй гадаадын иргэдэд зориулж орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн орон сууцны шинэ цогцолбор байгуулах, олон улсын жишигт хүрсэн том зочид буудал барих гэнэ. Энэ ажил дээр архитекторын зураг төсөл гаргах ажлыг Японтой хамтарч гүйцэтгэхээр “Эрэл барилга” компанийн Гүйцэтгэх захирал тус улсыг зорьсон, зорьсон ажлаа ч бүтээгээд ирсэн гэнэ.

 Б.ЗАЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж