Хотын агаар төдийгүй хөрс ихээр бохирджээ

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Хотын агаар төдийгүй хөрс ихээр бохирджээ

Энэ талаар өнөөдөр нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн Агаарын чанарын алба, Мэргэжлийн хяналтын албаныхан, дүүгүүдийн эрүүл мэндийн байгууллагынхан хамтдаа хэлэлцэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас “Эрүүл байна гэдэг нь зөвхөн өвчин эмгэггүй байх төдийгүй оюун санаа, нийгэм, сэтгэлзүйн хувьд сайн сайхан байхыг хэлнэ” гэж тодорхойлсон байдаг ажээ. Тэгвэл манайд орчны эрүүл  мэндийг агаарын болон хөрсний бохирдлоор голчлон хэмждэг. Хэдийгээр энэ жилийн хувьд агаарын бохирдлын хэмжээ түрүү оны мөн үеэс харьцангуй нааштай үзүүлэлттэй гарсан ч Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн агууламж нам дор байрлах гэр хорооллын орчимд их хэмжээгээр хуримтлагдсан байдаг байна. Харин азотын давхар ислийн агууламж хотын төв замын ойролцоо буюу баруун дөрвөн замын уулзварын орчимд хотын бусад хэсгээс бараг хоёр дахин их байгаа ажээ. Агаарын бохирдлоос гадна анхаарал татсан нэг асуудал бол хөрсний бохирдол ажээ. Жилийн дөрвөн улирлын турш машины болоод бусад төрлийн тос, масло зардаг газрын ойр орчимд болон зориуулалтын бус автомашин угаалгын газруудад хөрс маш ихээр бохирдсон байдаг ажээ. Иймд эдгээр асуудалд онцлон анхаарахыг “Орчны эрүүл мэнд  салбар дундын зөвлөгөөнд оролцогчид голчлон өгүүлж байлаа.

Д.Цэцэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж