Шизүока мужийн захирагч Сайншандад айлчилна

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Шизүока мужийн захирагч Сайншандад айлчилна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон Улсын Засгийн газрын урилгаар энэ сарын 15-19-ний хооронд тус улсад  хийсэн төрийн дээд хэмжээний айлчлал  сүүлийн арав гаруй жил харилцсан найрсаг харилцааны гинжин холбоог нэг шат ахиуллаа.

Айлчлалын  үеэр хоёр улсын улс төр биезнесийн хүрээнийхэн чуулж  Монголд оруулах хөрөнгө оруулалт, тэр тусмаа Сайншандын хүнд аж үйлдвэрийн цогцолборыг барихад хөрөнгө оруулах цаашдын  хөгжлийн цаашдын чиг хандлагын талаар ярилцсан төдийгүй  бас нэг сонирхолтой үйл явдал нь Японы тал тэр болгон зочид хүлээж аваад байдаггүй төрийн хүндэтгэлийн харшдаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг урихын зэрэгцээ тус улсын Шизүока мужийн захирагч Хэйта Кавазацу, Дорноговь аймгийн Засаг даргын П.Ганхуяг нар хамтын ажиллагааны харилцан ойлголцлын  санамж бичигт гарын үсэг зурсан нь түүхэнд үлдэх ховор тохиолдол боллоо. Энэ гэрээг баталгаажуулснаар муж, аймаг хоорондын олон талт хамтын ажиллагааны эхлэл тавигдаж, аливаас асуудлыг байгууллага хоорондын зүгээс шууд шийдэж байх боломж бүрдлээ. Өмнө  нь аймаг, муж цаашлаад байгууллага хоорондын хамтын ажиллагаа, гэрээ хэлэлцээр хийхэд маш төвөгтэй байлаа. Уг харилцан ойлголцлын санамж бичигт үндсэн хэд хэдэн зүйлийг  тусгасан байна. Хоёр орны ард иргэд болон оюутан солилцоог дэмжих, хүүхэд залуусын аялал, боловсон хүчин бэлтгэх, хөдөө аж ахуй болон фермерийн аж ахуйг хөгжүүлэх, эдийн засаг бизнесийн таатай  орчныг бий болгож цаашлаад Дорноговь аймагт  хөрөнгө оруулалт хийх хамтын ажиллагааны үндсэн чиг баримжааг хоёр тал зарчмын хувьд зөвшөөрсөн явдал юм. Түүнчлэн тус улсын захирагч Хэйта Кавазацуг Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг өөрийн аймагтаа албан есоор айлчлахыг урив. Ноён Хэйта Кавазацу ирэх оны эхээр манай улсад айлчлах юм. Энэ үеэр Сайншандад цогцлох бүтээн байгуулалтын олон асуудал шийдэгдэх нь тодорхой. Талын монголчууд, тэр дундаа Дорнын говийнхонд  арлын Япон ийн хүндэтгэлтэй хандсан нь санамсаргүй хэрэг биш байлаа. Харин Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг оюутан ахуй цагтаа Японд боловсрол эзэмшиж байсан нь зорьсон ажлаа цаасан дээр буулгаж, цаашлаад ажил хэрэг болгох холын зорилгод нь ийнхүү арлын Япон улс аймгийн дайтай ойрхон байв. Үүнийг  хамт явсан нөхөд нь ярьж, түүнд ам сайтай байлаа. Дашрамд дурдахад Шизүока мужийн талаар товчхон өгүүлье. Энэ муж нь Токио хотоос 120 гаруй бээр газар Хүжий хэмээх шүтээн болсон галт  уулыг хүрээлэн оршдог. Бүр мужийн иргэд нь өөрсдийгөө Хүжийгийн улс гэж ярих нь элбэг. Эл уулыг тойроод маш олон фермийн аж ахуй, сүүлийн үед дэлхийд нэр нь түгээд байгаа “Ямаха”, Хонда зэрэг мотоциклийн үйлдвэр байдаг. Хүн амын хувьд манай улсын хүн амтай бараг ойролцоо байдаг аж.

Ш.Энхбаяр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж