Сүүний хэрэгцээний 20 хувийг хангана

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Сүүний хэрэгцээний 20 хувийг хангана

Аймгийн Засаг даргын “Шинэ Дорноговь” хөгжлийн хөтөлбөрт тусгагдсны дагуу Дорноговь аймагт   жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хөнгөлттэй зээл олгож байгаа явдал юм. Тэр тусмаа гар хумхин суухыг хүсдэггүй ажил хийх өөдрөг тэмүүлэлтэй, юмхнаар юм хийж чаддаг, бизнесийн алсын хараатай иргэд байгууллагын төслийн сонгон шалгаруулсан нь үр дүнгээ өгөв.  Тухайлбал, ЖДҮ-ийг хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бүсийн хэмжээнд зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд эсгий, эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Цагаан Лиш” хоршоо болон айрагны бүлүүр, сараалжин хашаа үйлдвэрлэгч “Талын нүдэн” ХХК  аймаг орон нутгаа төлөөлөн тогтмол оролцож, төвийн бүсийн брэнд бүтээгдэхүүнээр шалгарлаа. Аймаг орон нутагт жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулж байгааг үнэлэн аймгийн Засаг даргаас тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар 1500.0 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлсэн нь тэдний цаашдын ажиллах урам зоригийг хөглөв. Сүүний үнээний фермийн төсөл хэрэгжижи эхэлснээр сүүний үнэ өнгөрсөн жилүүдэд 1700 төгрөг байсан бол төслүүдийг санхүүжүүлснээр сүүний зах зээл дэх үнэ буурч албан байгууллага, цэцэрлэг сургуулиудад 1000 төгрөгөөр нийлүүлж байна.  Нийтдээ аймгийн сүүний хэрэгцээний 20 орчим хувийг дотоодын нөөц бололцоогоор хангах боломжтой болов.  2010 онд ЖДҮ-ийг дэмжих зорилгоор улсын төсвөөс 500.0 сая төгрөг, хөнгөлөлттэй зээл олгохоор тендерт шалгарсан Хадгаламж банк 150.0 сая төгрөг нийт 650.0 сая төгрөг төвлөрсөн юм. Өнгөрсөн оны зээл олгогдсон төслүүдтэй давхардуулан олгохгүйн тулд сум бүрт чиглэл гарган, нэн шаардлагатай, орон нутагт хэрэгжиж болохуйц төслүүдийг дэмжин, хөнгөлөлттэй зээлд хамруулж байна. Цаашид жижиг, дунд үйлдвэрийн зээлийг олгоход орон нутагт, ялангуяа хөдөөгийн сум, багийн алслагдсан иргэдэд хүрч үйл ажиллагаа үзүүлэх тал дээр анхааран, алслагдмал сумдад түлхүү олгон ажиллаж байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж