Хууль сурталчлах аян зохион байгуулж байна

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Хууль сурталчлах аян зохион байгуулж байна

Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Хууль зүйн хэлтсээс иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор  сарын аян өрнүүлээд дуусах шатандаа ороод байна. Энэ хугацаанд аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Улсын бүртгэлийн газар, Нотариачдын байгууллага, Авилгатай тэмцэх газар, Шүүх, Прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба зэрэг олон байгууллагатай хамтран нэлээд ажлыг санаачлан зохион байгуулжээ.  Тухайлбал, замын хөдөлгөөний ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор “ Зогс улаан шугам”,   нийгмийн чухал асуудал болоод байгаа ”Архидалт гэр бүлд”  сэдэвт лекц ярилцлагыг иргэд олон нийтийн дунд зохиож тэдний санаа бодлыг  сонсохын зэрэгцээ  энэ талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцуулан, тулгамдаж буй  асуудлыг  холбогдох албаныханд хүргэж,  тэдний зөвлөгөө, гэмт хэргээс сэргийлэхийн тулд шаардлагатай сургалт сурталчилгаа, мэдээллийг өгсөн нь олон нийтийн талархалыг хүлээсэн байна.

Цаашдаа энэ талаар тогтмол мэдээлэл хүргэж иргэд, төрийн байгууллага, цагдаагийн албаныхны хоорондын хамтын холбоог сайжруулах нь чухал гэдгийг семинарт оролцогчид дуу нэгтэй зөвшөөрсөн байна. Хууль сурталчлах сарын аян удахгүй  өндөрлөнө.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж