
Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Энххуяг , Хяналт шалгалтын газрын дарга асан Ж.Ганбаатар нарыг “Анод”-ын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн бол тус банкны Дотоод аудитын газрын дарга асан Ч.Тогтохбаярт ч мөн эрүүгийн хэрэг үүсгэжээ. Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн тэднээс гадна “Анод” банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ын гишүүн Э.Гүр-Аранз, Н.Даваа нарт ч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж дуусч өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Базаррагчаад шилжүүлсэн юм.
Н.Түвшин