Махны салбарынхан алдаа, оноогоо хуваалцав

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Махны салбарынхан алдаа, оноогоо хуваалцав

“Монголын махны салбарын хөгжил ба ирээдүй” сэдэвт зөвлөгөөн цагаас “Кемпински” зочид буудлын хурлын танхимд болж байна. Зөвлөгөөнд салбарын яамны болон махны холбоо, махны үйлдвэрүүдийн төлөөлөгчид оролцож байна. Тэд “Мах үйлдвэрлэл ба маркетинг”, “Мах, махан бүтээгдэхүүнд тавих мал эмнэлэг, ариун цэврийн хяналт”, “Монгол улсын махны салбарын өнөөгийн байдал,  тулгамдаж буй асуудал”, Монгол бэлчээрийн малын махыг “бренд” болгохын тулд…..” зэрэг сэдвүүдийг хөндөн ярилцаж, салбарынхаа жаргал зовлонг хуваалцаж байгаа ажээ. Аравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 41,6 сая толгой мал байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6,1 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Өнөгрсөн оны байдлаар Монгол орны мал сүргийн 44 хувийг хонь, 44 хувийг ямаа, зургаан хувийг үхэр, таван хувийг адуу, нэг хувийг тэмээ эзэлж байжээ. Жил ирэх бүр сүргийн бүтцэд ямаан сүргийн эзлэх хувь өссөөр байгаагийн сацуу малын чанарын асуудал сэтгэл түгшээх болсныг зөвлөгөөнд оролцогчид онцолж байлаа. Олон тооны чанар муутай мал өсгөснөөс цөм сүргйин хэмжээний өгөөж сайтай малыг цөөн тоогоор үржүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, газар тариалангийн бүс нутагт буй малын тоог тодорхой хэмжээнд барих зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.

Д.Цээнэ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж