Өмгөөлөгч С.Ганчимэг Дээд шүүхэд хандахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Өмгөөлөгч С.Ганчимэг Дээд шүүхэд хандахгүй гэв

Хүний нэр төрд халдсан гэх  үндэслэлээр шүүхэд дуудагсан С.Ганчимэг Дээд шүүхэд хандахаас татгалзсан байна. Тэрбээр  өнгөрсөн зунаас Сүхбаатар дүүргийн захиргааны хэргийн шүүхэд дуудагдсан билээ. Түүнд холбогдох нэр төр сэргээх анхан шатны шүүх хурал  Сүхбаатар дүүрэгт болж, хүний нэр төрд халдсан   болох нь тогтоогдсон. Харин өмгөөлөгч эмэгтэй анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдан шатны шүүхэд хандсан ч мөн  эхний  шийдвэрийг хэвээр баталсан юм. Уг захиргааны хэргийн талаар эргэн нэхвэл Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга асан Э.Амарбатыг хүчингийн хэрэгт буруутгасан мэдээллийг  өмгөөлөгч С.Ганчимэг өнгөрсөн дөрөвдүгээр сард хэвлэл мэдээллээр цацаж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан юм.  Харин Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба уг гомдлыг хянаж үзэн, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж