”Шилдэг залуу DJ”-г тодруулна | News.MN

”Шилдэг залуу DJ”-г тодруулна

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

”Шилдэг залуу DJ”-г тодруулна

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    "MASS CLUB"-т тун удахгүй "Шилдэг залуу DJ" шалгаруулах "Sonic Groove 2010” тэмцээн болох гэж байна.  Уг тэмцээнд урилгаар DJ Буд, DJ Өөжий нар оролцох  гэнэ.   Монгол орон даяар шилдэг залуу DJ шалгаруулдаг тус тэмцээн хоёр дахь жилдээ болж байгаа бөгөөд өнгөрсөн жилийн ялагчаар DJ Золоо шалгарч, “Pioneer CDJ”-гийн эзэн болж байсан. Энэ жилийн тэмцээний оролцогчид үндсэн гурван хэсэгт хуваагдан өрсөлдөх юм байна. Сугалаа сугалж арван минутын хугацаанд  өөрийн бэлтгэсэн “SET”-ээ тавьж сонордуулан  шүүгчээс  хамгийн өндөр үнэлгээ авсан гурван хэсгийн нэг, нэг DJ эцсийн шалгаруулалт оролцох ажээ. “Шилдэг залуу DJ" ирэх сарын 3-нд тодорно.

    А.Зул

    0 сэтгэгдэл

    News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж