Хамгийн ариун нандин үг бол ”Би” Айн Рэнд

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Хамгийн ариун нандин үг бол ”Би” Айн Рэнд

“… Би бол бусад хүн зорилгодоо
хүрэхийн тулд ашигладаг хэрэгсэл биш. Би хэн нэгний багаж биш. Би
тэдний хэрэгцээг хангаж байдаг зарц биш. Би тэдний шархаа боодог боолт
биш. Би тэдний шүтээндээ өргөдөг тахилын ямаа биш. …”

“… Би
бол хүн. Өөрийнхөө хүн гэсэн гайхамшгийг зөвхөн би өөрөө л харж,
хамгаална, зөвхөн би ашиглана, зөвхөн би өмнө нь өвдөг сөгдөнө! Би
өөрийн үнэт зүйлсээ бусдад өгөхгүй, хуваалцахгүй. Сэтгэл оюуны минь сайн
сайхныг зоосон мөнгө болгож ядмаг нэгэн сэтгэл-оюунд зориулсан өглөг
болгож хийсгэхийг зөвшөөрөхгүй. Би өөрийн үнэт зүйлс болсон бодол санаа,
хүсэл эрмэлзэл, эрх чөлөөгөө хамгаалж, асран тордоно. Эдгээрээс хамгийн
аугаа нь миний эрх чөлөө. …”

 Би хэний ч сэтгэл
зүрхийг эзлэх гэж шунахгүй мөн бусдад ч эзлэгдэхгүй.  Миний
хайр энэрлийг хүртэхийн тулд ахан дүүс маань энэ дэлхий дээр байгалийн
жамаараа зүгээр нэг мэндэлсэн байх ёсгүй. Би хайр энэрлээ
шалтгаангүйгээр хэнд ч өгөхгүй.  Би хүмүүст хайр энэрлээрээ хүндэтгэл үзүүлдэг. Тэгэхээр хүмүүс
нэгнийхээ хүндэтгэлийг хүлээхийн тулд зохих ёсны юм хийсэн байх ёстой.
…”
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж