Өмнөд Солонгос цэрэг нэмж илгээв

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос цэрэг нэмж илгээв

Пүрэв гаригт Өмнөд Солонгосын талаас Хойд Солонгостой ойролцоо оршдог арлууд руу нэмж цэрэг илгээх шийдвэр гаргасан байна. Харин Пхеньяны зүгээс дахин өдөөн хатгалга хийвэл дахин гал нээж, дайралт хийх болно гэжээ.

“Өмнөд Солонгосын дайн өдөөгчдийн зүгээс болчимгүйгээр цэргийн өдөөн хатгалга дахин хийвэл Хойд Солонгос хоёр дахь, цаашлаад гурав дахь дайралтаа ямар ч тээнэгэлзэлгүйгээр хийх болно” гэж “KCNA” мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.
Түүнчлэн АНУ-ын зүгээс “USS George Washington” байлдааны тээвэрлэгч хөлгөөр толгойлуулсан хөлөг онгоцуудаа илгээгээд байгаа билээ. Үүнд Бээжин хэрхэн хандах нь тодорхойгүй байна. Учир нь БНХАУ-ын хувьд өмнө нь Солонгосын хойг болон Хятадын эргийн хооронд АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн ажиллагаа хийвэл улс орны аюулгүй байдал, бүс нутгийн тайван байдалд заналхийлж байна гэж үзэх болно гэж мэдэгдэж байсан юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж