Тусгаар тогтнол чамайг цусаараа би тунхагланам

Хуучирсан мэдээ: 2010.11.25-нд нийтлэгдсэн

Тусгаар тогтнол чамайг цусаараа би тунхагланам

1911 оны 12 сарын 29-ний өдөр Монголын Үндэсний тусгаар тогтнолын
хувьсгал ялж, 1912 оны 2 сарын 12-ны өдөр Манжийн засгийг халсан Хятадын
хувьсгал ялж,  Хятад улсыг тунхаглахаас түрүүлж Манжийн улсыг халаад
Олноо өргөгдсөн Богд Хаант Монгол улсыг Эзэн Чингис хааны алтан ураг,
анхны ерөнхий сайд Түмэнхан номун эзэн Сайн ноён хан Т.Намнансүрэн
(1919) цусаараа тунхаглан зарлав. Дотоод хэргийн сайд Да лам Цэрэнчимэд
(1914), Гадаад яамны сайд Чин ван Ханддорж (1915) цусаараа дархлан
тунхаглав.

1921 оны 7 сарын 10-ны өдөр Ардын хувьсгал ялж Ардын засаг бадарч 
Монгол улсаа байгуулж Ерөнхий сайд Д.Бодоо (1922) цусаараа тунхаглан
зарлав. Босоогоороо мөнхөрсөн Манлай баатар Ж.Дамдинсүрэн (1920),
Ерөнхий сайд Д.Чагдаржав (1922),  Ерөнхий сайд Жалханз хутагт
С.Дамдинбазар (1923) цусаараа дархлан тунхаглав.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж